• Ерөнхий боловсролын Улаанбаатар Эмпати сургууль нь анх 1994 онд Монгол улсын боловсролын салбарт оюуны хөрөнгө оруулалт хийж, сургалтын үйл ажиллагаагаа эхлүүлснээр эдүгээ 29 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна.

        Манай сургуульд 6-12 дугаар ангийн сурагчид суралцдаг бөгөөд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Кембриджийн сургалтын хөтөлбөр,Монгол улсын бүрэн дунд боловсролын цөм хөтөлбөрийг хослуулан хэрэгжүүлж сургалтаа Монгол, Англи хос хэлээр явуулж байна.
        Мөн 2021-2022 оны хичээлийн жилээс AP /Advanced Placement/ шалгалтын төв болох эрхээ авсан. Энэхүү эрхээ авснаар бид сурагчдаа тухайн шалгалтад бэлтгэх зорилгоор сурагчдадаа математик, хими, физик, биологи гэсэн хичээлүүдээр нэмэлт хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон юм.

        2022-2023 оны хичээлийн жилд сургалтын үйл ажиллагаагаа 415 гаран сурагч, 43 үндсэн багш, үүнээс олон улсын 12 /АНУ, Энэтхэг, Фижи, Киргизстан, Хятад, Казакстан гм/, 44 ажиллагсадтайгаар явуулж байна.

        Улаанбаатар Эмпати сургууль нь өөрийн эзэмшлийн 8.456 м² талбай бүхий кампус, сургуулийн дэргэд 24 цагийн үйл ажиллгаатай дотуур байртай.
        Дотуур байранд байрлах нь сурагчдад гэрийн даалгаврын гүйцэтгэл, компьютер, зурагтнаас хол бие даан суралцах, багш нартайгаа ойр байх, замын түгжрэлд хугацаа алдахгүй байх, цагийн менежменттэй болох зэрэг олон давуу талуудыг олгодог ба чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, бие даан амьдрах чадвар эзэмшүүлдэг. Мөн эцэг эх, асран хамгаалагчдад дотуур байрны үйл ажиллагаатай илүү ойроос танилцах боломжийг олгохын тулд жижүүрлэх хуваарь гарган өгдөг. Хэрвээ эцэг эх хүсвэл дотуур байранд хонох ч боломжтой байдаг.

        “Эмпати” сургуулиудад хичээлийн жилийн туршид явцын шалгалтыг 14-21 хоног тутамд нэг удаа, ерөнхий мэдлэгийн сорилыг улирал бүрийн төгсгөлд анги бүрт сурагчдын судалж байгаа бүх хичээлээр тогтмол авч хэвшсэн нь тус сургуулиудын сурлагын амжилтаа бататгах, программын хоцрогдолгүй байх боломжийг бүрдүүлж өгдөг чухал туршлага, онцлогуудын нэг юм.

        Сургууль-Багш-Эцэг, эх-Сурагчдын байнгын хамтын ажиллагаа, харилцан дэмжлэгийг сургалт хүмүүжлийн үйл ажиллагааныхаа хамгийн чухал зорилтын нэг болгон ажиллаж байгаа нь хүүхдийн хөгжил, төлөвшилтийг сайжруулах, амьдрах арга ухаанд суралцаж оновчтой мэргэжил сонгох нөхцөл боломжийг олгож байна.

        Улаанбаатар Эмпати сургуулийн төгсөгчид Монгол улсынхаа төдийгүй олон улсад нэр хүнд бүхий их сургууль, коллежид элсэн орж чаддаг бөгөөд дэлхийн шилдэг компаниуд болох Google, Amazon, Apple, Samsung зэрэг үндэстэн дамнасан корпораци, технологийн тэргүүлэгч компаниудад ажиллаж байгаа нь бидний ажлын үр дүн, бидний бахархал билээ.

      • 1994
      • 29 ЖИЛ
      • 10:1
        Багш, сурагчийн
        тооны харьцаа
      • 18-24
        анги дүүргэлт
      • 28%
        Гадаад багш

        29
        Монгол багш