•  

       

      УЛААНБААТАР ЭМПАТИ СУРГУУЛИЙН  2023-2024 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД 

      СУРАГЧ ЭЛСҮҮЛЭХ ЭЛСЭЛТИЙН ЖУРАМ

       

      НЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ

      1. Улаанбаатар Эмпати сургуулийн элсэлтийг зохион байгуулах явцад үүсэх харилцааг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино.
      2. Сургуульд шинээр сурагч элсүүлэхэд сургуулийн дотоод журам болон энэхүү журмыг баримтална. 
      3. Тус сургууль нь 6 дугаар ангидаа 2 бүлэг, 7,8 дугаар ангидаа тус бүр 1 бүлэг шинээр авна. 
      4. 2023-2024 оны хичээлийн жилийн элсэлтийн шалгалтыг 2 үе шаттайгаар зохион байгуулна. Үүнд:
      1. дүгээр үе-Бичгийн шалгалт

      2 дугаар үе-Ярилцлага/эцэг эх, хүүхэд, сургуулийн хамтарсан/

      1. Бичгийн шалгалт 2023 оны 04 дүгээр сарын 08-ны өглөө 10:00 цагт Улаанбаатар Эмпати сургуулийн хичээлийн байранд зохион байгуулагдана.

      Шалгалтад ирэхдээ бүртгүүлэгчид дараах материалыг авч ирнэ. Үүнд:

      Бүртгэлийн хуудас/цээж зураг наасан байх/

      Суралцаж байгаа сургуулийн тодорхойлолт 

      1. Бичгийн шалгалт 

      Шалгалтын материал нийт 100 онооны 50 асуултаас бүрдэнэ. Асуулт тус бүр 2 оноотой. Үүнд:

      Математик-30 асуулт

      Сэтгэн бодох чадвар /IQ/-10 асуулт

      Монгол хэл-10 асуулт

      Математикийн  шалгалтын сэдвийн агуулгын хүрээ: 

      5-р анги 1,2,3 дугаар бүлэг сэдэв

      6-р анги 1,2,3,4,5,6,7,8,9 дүгээр бүлэг сэдэв 

      7-р анги 1,2,3,4,5,6,7 дугаар бүлэг сэдэв

      Монгол хэлний шалгалтын сэдвийн агуулгын хүрээ:

      5-р анги

      • Эхийг уншиж ойлгох
      • Зөв бичих дүрэм
      • Үгийн утга тайлбарлах

      6-р анги

      • Эхийг уншиж ойлгох чадвар
      • Үгсийн аймаг
      • Зөв бичих дүрэм
      • Уран зохиол
      • Үндэсний бичиг

      7-р анги

      • Эхийг уншиж ойлгох чадвар
      • Эхээс сонин содон дүрслэлийг олох
      • Зөв бичих дүрэм
      • Өгүүлбэрзүй
      • Уран зохиол
      • Үндэсний бичиг
      1. Бичгийн шалгалтын үеэр сурагчдын баримтлах дэгтэй LINK танилцана уу. 
      2. Бичгийн шалгалтад тэнцсэн сурагчдыг бүртгэлийн кодоор  2023 оны 04 дүгээр сарын 08-ны оройн 21:00 цагт сургуулийн https://ubempathy.edu.mn/  хаягт байршуулна.
      3. Бичгийн шалгалтад тэнцсэн сурагч нь эцэг эх, асран хамгаалагчийн хамт  2023 оны 04 дүгээр сарын 09-ний өглөө 10:00 цагт эцэг эх, хүүхэд, сургуулийн хамтарсан ярилцлагад орно. 
      4. Ярилцлагад эцэг эх, хүүхдийн хамт зайлшгүй оролцох ба хүндэтгэн үзэх шалтгаантай нөхцөлд хүүхдийн асран хамгаалагч орж болно.

      ХОЁР. БҮРТГЭЛ

      1. 2023-2024 оны хичээлийн жилийн элсэлтийн бүртгэл цахимаар явагдана.
      2. Бүртгэлийн хугацаа:

      2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 09:00 цагаас 04 дүгээр сарын 07-ны өдрийн 15:00 цаг хүртэл явагдах ба https://www.ubempathy.edu.mn/register/ руу  орж бүртгүүлнэ.

      1. Бүртгүүлэгч сурагч нь одоо сурч байгаа анги, овог нэр, регистрийн дугаар, холбоо барих утасны дугаар, и мэйл хаягаа зөв бичих ба бүртгэлээ баталгаажуулан хуудсаа хэвлэн авсны дараа цээж зургаа наан авч ирэхэд анхаарна. 

      Бүртгэл хураамжгүй.  

      ГУРАВ. ЯРИЛЦЛАГЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

      1. Элсэлтийн шалгалтын 1 дүгээр шатанд буюу бичгийн шалгалтад тэнцсэн сурагч ярилцлагад орно. 
      2. Ярилцлагыг 2023 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 10:00 цагт Улаанбаатар Эмпати сургуулийн хичээлийн байранд  зохион байгуулна. 
      3. Ярилцлагад ирж буй сурагч, эцэг эх, асран хамгаалагчид чиглүүлэгч багш, ажилтны шаардлага, зөвлөгөөг хүндэтгэж, сургуулийн нэр хүндэд халдах, харилцаа, хандлагын зохисгүй байдал гаргахгүй байхад анхаарна. 

      ДӨРӨВ. БУСАД

      1. Цахим бүртгэл болон бичгийн шалгалт, ярилцлагын үеэр үүсэх аливаа асуудал, санал гомдлыг сургууль өөрөө бие даан шийдвэрлэнэ.
      2. Элсэлт, цахим бүртгэл, шалгалттай холбоотой асуух зүйлээ 88114157, 99020542, 11462610 дугаарт ажлын өдрүүдэд 09:00-17:00 цагийн хооронд холбогдож  лавлаж  болно.
      3. Элсэлтийн шалгалтын өмнөх онуудын материал, хариулттай танилцахыг хүсвэл   LINK  рүү хандана уу.

       

      Улаанбаатар Эмпати сургуулийн захиргаа